Засгийн газраас хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг 45,5 хувиар нэмэгдүүлнэ

Read Time:1 Minute, 16 Second

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 1 дүгээр сарын 25-ны ээлжит хуралдаанаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж хэмжээ, аргачлалыг шинэчлэн баталлаа.
Энэхүү тогтоол батлагдсанаар өмнөх Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоол хүчингүй боллоо. Шинэчилсэн журамд дараах өөрчлөлтүүд орж байна.
Монгол Улсын Засгийн газраас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан. Хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардал 45,5 хувиар /810,0 мянгаас 1,188.0 мянга/ өсөж байна.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нийт багш, ажиллагсдын цалин, бусад холбогдох зардлыг хувьсах зардалд багтаасан нь өмнөх тогтоолоос онцлог болж байна.
Сургуулийн хувьсах зардлыг анги тус бүрээр төлөвлөж байгаа нь боловсролын бодлого, төлөвлөлт, чанарыг сайжруулах суурь болно.
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалт, үйл ажиллагааны зардал 3 дахин нэмэгдэнэ. Үйл ажиллагааны зардал буюу бараа үйлчилгээний бусад зардал нэмэгдэж байгаа тул сургууль, цэцэрлэг тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломжийг олгож байна.
Сургуулийн өмнөх боловсролын явуулын, нүүдлийн бүлэгт хүүхдийн тооноос хамаарсан итгэлцүүрийг орууллаа.
Хувьсах зардлын бүрэлдэхүүнд хүүхэд хамгааллын зардлыг тусгалаа. Нарийвчилсан аргачлал гарна.
Суралцагчийн тооноос болон байршлаас хамаарсан итгэлцүүрийг шинэчиллээ. Аймгийн төвийн сум болон аймгаас алслагдсан байдлыг харгалзан итгэлцүүрийг тооцлоо.
Ерөнхий боловсролын сургуульд хэрэгжих нэмэлт хөтөлбөрүүд, төрөлжсөн хөтөлбөрүүдэд хамаарах итгэлцүүрийг нэмэлтээр болон шинэчлэн тооцож тусгасан.
Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг шинэчилж, захиргаа, аж ахуйн ажилтнуудын болон үйл ажиллагааны зардлыг тусгалаа. Дотуур байрын нэг хүүхдэд ногдох хувьсах зардал 350.0 мянга байсан бол 2,029.8 мянга боллоо.
Ерөнхий боловсролын сургуулийн нэг суралцагчид ногдох хувьсах зардлын 3,2-14 хүртэлх хувь нь нөхөн хангалтад зарцуулагдана.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
50%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
50%

111 thoughts on “Засгийн газраас хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг 45,5 хувиар нэмэгдүүлнэ

  1. Can I simply just say what a comfort to uncover somebody who really
    knows what they’re talking about on the internet.
    You actually understand how to bring an issue to light and make it important.
    More people need to look at this and understand this side of your story.
    I was surprised that you aren’t more popular since you definitely
    have the gift.

  2. фотосинтездің жылдамдығына әсер ететін факторлар қмж саксофон цена, саксофон детский киберщит казахстана, киберщит это обычаи и традиции
    южной кореи, традиции кореи на английском языке

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *