Toyota корпораци “LC 300”, “Lexus 500”, “Hilux”, “Hiace”, “Fortuner”, “Innova” зэрэг загварын автомашинуудынхаа  борлуулалтыг зогсоож байгаагаа мэдэгджээаа

“Toyota” корпораци туршилтаар илэрсэн хөдөлгүүрийн доголдлоос шалтгаалж “Land Cruiser 300”, “Lexus 500”, “Hilux”, “Hiace”, “Fortuner”, “Innova” зэрэг загварын автомашинуудынхаа  борлуулалтыг зогсоож байга талаараа мэдэгджээ.

Японы Зам тээврийн яам өнгөрсөн долоо хоногт автомашины аюулгүйн дэрний доголдлоос шалтгаалж “Toyota” группын охин компани болох “Daihatsu” компанид үйлдвэрлэсэн “Toyota Town Ace Truck”, “Daihatsu Gran Max” болон “Mazda”,  “Bingo” гэх загварын автомашины лиценцийг цуцлах шийдвэр гаргаад байв.

 “Toyota” компанийн мэдээлснээр “Land Cruiser 300”, “Lexus 500D” тэргүүтэй тус компанийн үйлдвэрлэдэг 10 автомашины загварт дээрх хөдөлгүүрийг ашигладаг байна. Үүнээс зургаан автомашин нь зөвхөн Японы дотоодын зах зээлд борлуулагддаг бөгөөд экспортод гардаг “Land Cruiser 300”, “Lexus 500D” зэрэг автомашины экспортыг зогсоогоод байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *