
Интерполоор эрэн сурвалжилж байсан Ж-г Турк улсаас баривчлан авчрав
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Ж”-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирлаа.
Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт эдлэл залилсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.
Түүнийг Монгол Улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
More Stories
Өмнөд Солонгосд тэнгисийн цэргийн онгоц осолдожээ
Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн онгоц осолдож, 4 алба хаагч амиа алдав Өчигдөр өдрийн 13:49 цагийн орчимд Похан хотын ойролцоох ууланд...
Шадар сайд С.Амарсайханы тушааоаар ЕБС-иудын гал тогоо, хоол үйлдвэрлэлийг шалгаж, судалгаа хийж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр МУБИС-ийн Лицей сургууль, Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн хоол...
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15...
Брэнд гэж юу вэ? Оригнал хулхи брэндийн тухай товчхон…
Брэндийн тухай тодорхой хэдэн зүйлийг өгүүлэхэд брэнд гэдэг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллага зэргийг бусдаас ялгаруулж, хэрэглэгчийн сэтгэлд тодорхой төсөөлөл,...
Өмнөд Солонгосд гадаад иргэдийн тусгаарлах төвд тамлуулсан гадаад иргэн засгийн газраас нөхөн олговор авахар болжээ
2021 онд Өмнөд Солонгос улсад хүчээр саатуулагдсан Мароккогийн иргэн Мурат нь гадаадын иргэдийн хорих төвд хүний эрх нь ноцтой зөрчигдөж, ...
Хүүхдийг цахим орчинд хамгаалах журам баталжээ
Хүүхэд цахим орчинд юу үзэж, хэнтэй харилцаж, ямар мэдээлэлд өртөж байгааг хянах нь зөвхөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн...
Average Rating