Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
2024-05-13, Даваа гараг
Билгийн тооллын 6, Сумъяа гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 3 хөх мэнгэтэй, үхэхийн барилдлагатай, авахуйн шүтэн барилдлагатай, уул суудалтай, найралт эх одтой, улаагчин үхэр өдөр.
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.16-20.21
-Өдрийн сайн цаг: бар(03.40-05.40), туулай(05.40-07.40), могой(09.40-11.40), бич(15.40-17.40), нохой(19.40-21.40), гахай(21.40-23.40) болой.
-Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.
-Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
-Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.
