Голуудын усны түвшин 25 см хүртэл нэмэгдсэн тул үер уснаас болгоомжил‼

Тавдугаар сарын 29-ний байдлаар Орхон голын адгаар, Хангай нуруунаас эхтэй Буянт, Завхан, Хэнтий нуруунаас эхтэй Хараа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-25 см нэмэгдсэн бол Ховд гол Мянгад сум, Булган гол Байтаг сум, Үенч гол Үенч сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давсан байна. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

20 thoughts on “Голуудын усны түвшин 25 см хүртэл нэмэгдсэн тул үер уснаас болгоомжил‼

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *