Өдрийн зурхай: Үс шинээр үргээлгэхэд муу, өвчин ирнэ
2024-05-24, Баасан гараг
Билгийн тооллын 16, Сугар гараг, Зуны тэргүүн шарагчин могой сарын 16-ны өдөр. 1 цагаан мэнгэтэй, шидийн барилдлагатай, төрөн түгэхүйн шүтэн барилдлагатай, гал суудалтай, эрхтний тэнгэрт одтой, шар хулгана өдөр.
-Өдрийн наран мандах/ жаргах цаг: 05.03-20.35
-Өдрийн сайн цаг: хулгана(23.40-01.40), үхэр(01.40-03.40), туулай(05.40-07.40), морь(11.40-13.40), бич(15.40-17.40), тахиа(17.40-19.40) болой.
-Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
-Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Өвчин ирнэ.
-Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.
