Эверестийг таван тонн хог хаягдал, 200 гаруй цогцос бүрхсэн гэж тооцоолж байна

Непал улсын цэргүүд 2024 онд  Гималайн оргилоос 11 тонн хог хаягдал, 5 араг яс бүхий цогцос олж буулгаж устгалд оруулжээ

Цэргүүд Эверест, НупцэЛхас уулсаас хог хаягдал, цогцсыг гаргахад 55 хоног зарцуулжээ.

Одоогийн байдлаар  Эверестийг тав гаруй тонн хог хаягдал, 200 гаруй цогцос бүрхсэн гэж тооцоолж байна

Тус улсын арми 2019 оноос эхлэн жил бүр цэвэрлэгээ явуулж эхэлсэн. Учир нь оргилд зорилготой авирагчдын тоо нэмэгдсэнтэй энэ тоо холбоотой юм.  Сүүлийн таван цэвэрлэгээний үеэр 119 тонн хог хаягдал, 14 хүний цогцос, зарим араг ясыг цуглуулж, цэвэрлэсэн аж.

Энэ жил уулчдыг хянах төхөөрөмж зүүж, өөрсдөө ялгадсаа буцаан авчрахыг эрх баригчид сануулж, аврах ажиллагааг сайжруулахыг зорьжээ. Мөн хог хаягдлыг хянаж, цуглуулах ажилд илүү их мөнгө зарцуулж, уул хамгаалагчдын баг байгуулахаар засгийн газар төлөвлөж байна гэж Балбын аялал жуулчлалын газар мэдээлсэн. Хаврын авиралтын улиралд Засгийн газраас 421 уулчинд зөвшөөрөл олгосон байна. Хаврын авиралтын улиралд Засгийн газраас 421 уулчинд зөвшөөрөл олгосон байна. Харин өнгөрсөн онд 478 уулчинд зөвшөөрөл олгожээ. Эдгээр тоонд Балбын хөтөч шерпануудыг  оруулаагүй болно. Энэ жил нийтдээ 600 гаруй хүн ууланд авирсан гэсэн тооцоо бий. Үүнээс гадна энэ жилийн эхний хагаст 8 уулчин ор сураггүй алга болсон бол өнгөрсөн жил 19 хүн алга болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *