Унгирал нь хуурайшилт ихтэй үед ихээр ялгардаг, хуртай чийгшилтэй үед багасдаг
Улиас модны унгиралын цаг эхлэжээ. Салхиар агаарт дэгдэж, хүний нүд, ам, хамарт орж харшлыг өдөөж, сэдрээдэг.
Мэргэжлийн хүн хэлэхдээ:
Хуурайшилт ихтэй үед ихээр ялгарч хур бороо ихтэй үед багасдаг. Модыг зөв тайрах нь чухал,үр нь задрахаас өмнө буюу дөнгөж үрлээд эхлэх үед нь улиасны үр буюу будаа шиг жижиг үрнүүдийг хайчилж, тайралт хийх ёстой. Тайралт хэлбэржүүлэлт хийж байж унгиралыг багасгана. Хамар, ам сэрвэгнүүлэх, салхиар хийсч нүд аманд наалдах зэрэг асуудал гардаг. Тиймээс иргэд өөрсдийгөө хамгаалж яг энэ үрээ цацдаг үед нь амны хаалт, нүдний шил зэргийг зүүж явбал зүгээр байдаг. Үр нь задрах хугацаа 14 хоног орчим үргэлжилдэг. Ерөнхийдөө улиас модны унгиралыг багасгах арга нь тайралт хийх л байдаг. Тиймээс хашаандаа улиас мод тарьдаг иргэд жил бүр үр нь задрахаас өмнө тайралтыг зөв тогтмол хийгээд байвал багасна.
Унгирал нь уураглаг, хөвөн мэт хөвсгөр учир маш шатамхай шинж чанартай ажээ. Тиймээс иргэд модны цагаан хөвөнг цэвэрлэх зорилгоор шатаах, тамхины иш санамсаргүй хаяснаас үүдэж гал түймэр гарах өндөр эрсдэлтэй ажээ
симулятор автодилера мод много денег и энергии скачать https://apk-smart.com/igry/simulyatory/1508-vzlomannyj-simuljator-avtodilera-mod-mnogo-deneg.html симулятор автодилера мод много денег и энергии скачать
P.S Live ID: K89Io9blWX1UfZWv3ajv
P.S.S 4_8f4ee