Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн буруутгаж байна

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмэн буруутгаж шүүхэд хэрэг үүсгээд байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд Үндэслэлгүйгээр хөрөнгөжих:

Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ-аас шалгаж буй юм. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2021 онд Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн Хуулийн байгууллагаас түүний хамаарал бүхий байгууламжид нэгжлэг хийхэд их хэмжээний үнэт чулуу, валют олдсоноос гадна төрийн өмчийг хувьдаа завшсан байж болзошгүй бичиг баримтууд олдсон юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *