УИХ-д Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас нэр дэвшигч О.Баатархуяг хамгийн их буюу нийт 82 тэрбум төгрөгийн хөрөнгөөр сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлж байна
АТГ-аас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг зарлажээ.
1,336 иргэний хөрөнгө орлогыг нийтэд ил болгожээ.
Хөрөнгийн хэмжээгээрээ тэргүүлж буй 50 нэр дэвшигчийн мэдээллийг хүргэж байна.
УИХ-д Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намаас нэр дэвшигч О.Баатархуяг хамгийн их буюу нийт 82 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй бол МАН-аас нэр дэвшигч, Соёлын сайд Ч.Номин 59 тэрбум төгрөгийн хөрөнгөтэйгөөр жагсаалты удаалж байна.
МАН-аас нэр дэвшигч шарк гэгддэг Д.Энхтүвшин 33 тэрбум, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр 24 тэрбум, Уул уурхайн сайд Ж.Ганбаатар 11 тэрбум, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн 19 тэрбум, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор 18 тэрбум, Шадар сайд С.Амарсайхан 14 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт 12 тэрбум, Боловсролын сайд Л.Энх-Амгалан 11 тэрбум, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан 7 тэрбум, балетчин Д.Алтанхуяг 8 тэрбум, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх 9 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй.
Жагсаалтаас харвал Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын танхимын долоон сайд хөрөнгөөрөө тэргүүлж байна.
АН-аас нэр дэвшигч Б.Түвшин 36, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 8, О.Цогтгэрэл 9 тэрбум, “М-Ойл” компанийн захирал Б.Пунсалмаа 7 тэрбум, “Ногоон автобусны худалдан авалтыг хянан шалгах түр хороо”-ны гишүүн Ц.Уянга 7 тэрбум, Шинэ Нэгдсэн Эвслээс нэр дэвшигч А.Сүхбат аваргын ах А.Батсүх 23 тэрбум, Иргэний Хөдөлгөөний Намаас нэр дэвшигч Ж.Занаа 10 тэрбум, ХҮН намын Б.Мөнхсоёл 10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлжээ.
mambo 36 tadalafil
canadian pharmacies recommended by aarp
drugstore online shopping
canada pharmacies
canadian pharmacies that are legit
top canadian pharmacies
webside er virkelig bemærkelsesværdig for folks oplevelse, godt,
Tak Hej der til alle, det indhold, der findes på denne