Шалган нэвтрүүлэх товчоодод 25000 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж 51 тарваганы мах илрүүлжээ
ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 25000 ГАРУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ШАЛГАЛТ ХИЙЖ, 51 ТАРВАГАНЫ МАХ ИЛРҮҮЛЭН ХАРИУЦЛАГА ТООЦЛОО
📌Нийслэлийн Засаг Даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.
Энэ хугацаанд хяналт шалгалтын хүрээнд давхардсан тоогоор 750 албан хаагч үүрэг гүйцэтгэн, нийт 25000 гаруй тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 14 удаагийн үйлдлээр 51 ширхэг тарваганы махыг илрүүлэн Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй байна. Түүнчлэн тарваганы мах, түүхий эд тээвэрлэсэн, зөөвөрлөсөн хуулийн этгээдэд 3.2 сая төгрөгийн торгууль, 32.6 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлж хариуцлага тооцсон.

Нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот хүн, мал, амьтны гоц халдварт болон тарваган тахал өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж байна.

https://tesoros-tibetanos.es/
Si buscas la mejor opción en joyas tibetanas, te presentamos Tesoros Tibetanos. Es un sitio diseñada para proporcionarte la más alta calidad. Conoce más detalles hoy mismo.
https://tiendaagora.es/
Si buscas todo lo relacionado con arte sacro y reproducciones, te invitamos a conocer Tienda Ágora. Se trata de un portal diseñada para proporcionarte la más alta calidad. Visítanos y sorpréndete con nuestro servicio.
https://topviews.es/
Si te interesa expertos en apartamentos de lujo, descubre Top Views. Somos una plataforma diseñada para ofrecerte el mejor servicio. Descubre todo lo que ofrecemos directamente en nuestra página web.