“4 үеэрээ эмчийн гэр бүл” хэмээн ярьсан жүжигчин Ha Young-ийн гэр бүлийн түүх дуулиан дагуулав

Netflix-ийн “Our Sticky Love” цувралын гол дүрд тоглож буй Өмнөд Солонгосын жүжигчин Ha Young 8 дугаар сарын 7-нд KBS-ийн нэвтрүүлэгт оролцохдоо гэр бүл нь хэдэн үеэрээ эмчийн мэргэжилтэй талаар ярьжээ.Тэрээр элэнц өвөө Ahn Sang-ho-г Японд барууны анагаах ухаан эзэмшсэн, Солонгост хувийн барууны анагаах ухааны эмнэлэг байгуулсан анхны эмчдийн нэг бөгөөд тухайн үеийн эзэн хаан Gojong-д эмчилгээ хийж байсан хэмээн танилцуулсан байна.Гэвч нэвтрүүлгийн дараа түүний элэнц өвөө Ahn Sang-ho нь Японы колоничлолын үед Японы талд хамтран ажиллаж байсан байгууллагатай холбоотой байсан гэх түүхэн баримтууд олон нийтэд дахин гарч иржээ.Тухайлбал, 1916 онд байгуулагдсан Daejong Chinmokhoe буюу Daejeong Friendship Association-ийн зөвлөлийн гишүүдийн бүртгэлд Ahn Sang-ho-ийн нэр байсныг мэдээлсэн байна. Мөн 1918 оны тухайн үеийн сонинд түүний гэр бүл Японы соёлд бүрэн ууссан байдлаар амьдарч байсан тухай ярилцлага нийтлэгдсэн байдаг.Дуулианы гол шалтгаан нь зөвхөн өвөг дээдсийнх нь түүх биш байв.Анх жүжигчний агентлаг цахим орчинд тархсан мэдээллийг “ямар ч үндэслэлгүй” хэмээн няцаасан. Харин дараа нь дахин шалгахад 1916 оны бүртгэлд Ahn Sang-ho-ийн нэр үнэхээр байсныг хүлээн зөвшөөрч, өмнөх мэдэгдэлдээ уучлалт хүссэн байна.Үүний дараа Ha Young өөрөө ч уучлалт хүсэж, гэр бүлийнхээ түүхийг телевизээр ярихдаа бүх баримтыг бүрэн мэдээгүй байсан гэдгээ илэрхийлжээ.Мөн түүний өвөө Ahn Boo-ho-гийн 1940-1950-иад онд Сорокдо үндэсний эмнэлэгт ажиллаж байсан түүх сөхөгдсөн байна. Тухайн үед Сорокдо дахь Хансены өвчтэй иргэд хүний эрхийн ноцтой зөрчилд өртөж байсан ч Ahn Boo-ho өөрөө эдгээр зөрчилд шууд оролцсон гэх нотлох баримт одоогоор байхгүй гэж мэдээлжээ.Ийнхүү түонд хамаатай дуулиан “Our Sticky Love” цувралын сурталчилгаанд ч нөлөөлөв.Ha Young-ийн оролцох байсан зарим сурталчилгааны арга хэмжээ, ярилцлагууд цуцлагдаж, хамтран тоглосон Jung Hae-in зарим контентод түүнгүйгээр ганцаараа оролцсон байна.Өмнөд Солонгост 1910-1945 оны Японы колоничлолын үеийн хамтран зүтгэгчдийн асуудал өнөөдөр ч маш эмзэг сэдэв хэвээр байдаг. Тиймээс “өвөг дээдсийн хийсэн үйлдлийн төлөө үр хүүхэд нь хариуцлага хүлээх ёстой юу?” гэсэн маргаан цахим орчинд хүчтэй өрнөж байна.📌 Гэхдээ нэг зүйлийг ялгаж ойлгох хэрэгтэй: Ha Young өөрөө элэнц өвөөгийнхөө тухайн үеийн үйлдэлд буруутгагдаж байгаа биш. Харин гэр бүлийн түүхийг олон нийтэд бахархалтайгаар ярьсан явдал, дараа нь анхны няцаалт нь буруу болох нь тогтоогдсон явдал л дуулианыг улам хурцатгасан байна.