Дэлхийн анхны тэрбумтанаар 1916 онд Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер тодорч байжээ

Read Time:1 Minute, 19 Second

2027 онд Америкийн тэрбумтан Илон Маскийг дэлхийн түүхэнд төрсөн анхны их наядтан болно гэж Informa Connect Academy хэлжээ .

Баасан гарагт Дэлхийн эд баялгийн хэмжээг судалдаг тус хүрээлэнгийн тайлан “2024 Trillion Dollar Club”т нийтлэгджээ.

Одоогоор Илон Маскийн хөрөнгийн хэмжээ жилийн 110 хувийн өсөлттэй нэмэгдэж байгаа юм байна.

Хэрвээ энэ хурдаараа байвал 2027 онд тэр их наядын үнэлгээтэй хөрөнгөтөн болох ажээ.

Одоо Маскийн хөрөнгийн хэмжээ $251 тэрбумд хүрч, дэлхийн хамгийн баян хүнд тооцогдож буй ю.

Дээрх судалгааны тайланд өгүүлснээр их наядын хөрөнгөтөн болох хоёр дахь хүнээр Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани тодорчээ.

Хэрвээ түүний хөрөнгийн жилийн өсөлт 123 хувиа хадгалж чадвал 2028 онд ийм ангилалд хүрэх юм байна.

Дараа нь Nvidia компанийн Женсен Хуан, Индонезын эрчим хүч, уул уурхайн аварга группийн тэргүүн Пражого Пангесту нар одоогийн хурдаа хадгалж чадвал 2028 онд их наядтан болох тооцоо гарчээ.

Францын тансаг эдлэлийн LVMH группийн эзэн Бернар Арно 2030 онд Метагийн Марк Закербэргийн хамт их наядтануудын эгнээнд дэвших гэнэ.

Арно одоо $200 орчим тэрбумын хөрөнгөөр дэлхийн гурав дахь баян хүнд тооцогдож байгаа.

Өнөөдрийн байдлаар их наядын зах зээлийн үнэлгээнд хүрсэн хэд хэдэн компани бий.

Тэрбумтан Уоррен Баффетыг 94 нас хүрэхтэй зэрэгцэн түүний байгуулсан Berkshire Hathaway компани наймдугаар сарын сүүлээр их наядын үнэлгээтэй болсон.

Их наядын компаниудын клубт Nvidia компани 2023 оны тавдугаар сард орсон бол энэ оны зургаадугаар сард $3 тэрбумын үнэлгээнд хүрсэн юм.

Түүнээс өмнө Apple, Microsoft компаниуд их наядын үнэлгээнд хүрч байжээ.

Хүн төрөлхтний анхны тэрбумтан 1916 онд тодорч байсан юм. Тэр нь Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер байлаа

Гэхдээ хөрөнгөтнүүдийн энэ өсөлтийг нийгмийн доройтлын илрэл гэж зарим судлаачид үзжээ.

 

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Дэлхийн анхны тэрбумтанаар 1916 онд Америкийн хөрөнгөтөн, Standard Oil компанийн үүсгэн байгуулагч Жон Д. Рокфеллер тодорч байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *