70 насандаа Анагаахын сургуулийг төгсчээ

Read Time:1 Minute, 10 Second

Тох Хонг Кенг 70 настайдаа  Филиппиний Себу хотын PHINMA баруун өмнөд их сургуулийн анагаахын сургуулийг 2024 оны 07 сард төгсчээ.

Анх оюутнууд  бүгд түүнийг профессор гэж бодож байсан ч  буурал үстэй энэ эрхэм бол анагаахын нэгдүгээр курсын оюутан байжээ.

“Гэр бүл, найз нөхөд маань эхэндээ гайхсан.  Миний хэдэн найзууд намайг  анагаах ухааны сургуульд суралцахыг хүсч буйг сонсоод галзуурсан гэж яриж байсан” гэж Малайзын тэтгэвэрт гарсан Тох Хонг Кенг насаараа амьдарсан Хонг Конгодоо кофе уух зуураа ярьжээ.

Энэ долдугаар сард 70 настай Тох анагаахын сургуулийг төгссөн дэлхийн хамгийн өндөр настай оюутнуудын нэг болжээ.

Филиппиний Себу хотын PHINMA-ийн баруун өмнөд их сургуулийн анагаахын шинэхэн төгсөгч “Амар байгаагүй ээ” гэж хэлэв.  “65-70 насандаа миний ой санамж, хараа, сонсгол, бие бага насных шиг тийм ч сайн биш байна.”

Тох амьдралынхаа ихэнх хугацааг технологийн бараа бүтээгдэхүүний борлуулалтад зарцуулсан.  Гэхдээ түүний хувьд тэтгэвэрт гарах нь урт өдрийн хоол, гольф тоглох зэрэг биш байсан юм.

Харин таван жилийн турш тэрээр өдөр бүр анатомийн сурах бичгүүдийг шимтэн уншиж судлахад хамаг цагаа зарцуулдаг байсан бөгөөд том аягатай кофены тусламжтайгаар энэ бүхний ард гардаг байв.

Анагаахын олон зэрэг авах, материал зэрэг нь амаргүй байсан.  Гурав дахь жилдээ хүүхдийн эмчийн шалгалтанд тэнцээгүй ч төгсөх жилдээ тэрээр хувийн болон улсын эмнэлгүүдэд нэг жилийн хугацаатай дадлагжих шаардлагатай болсон бөгөөд зарим ээлжиндээ 30 цаг үргэлжилэн ажилладаг байв.

“Би яагаад үүнийг хийх ёстой гэж?  бууж өгөх үү” гэж Тох тэр жилүүдэд олон удаа өөртөө хэлж байжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “70 насандаа Анагаахын сургуулийг төгсчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *