Селена Гомез хүүхэд тээх боломжгүй болсон тухайгаа Vanity Fair-д ярижээ
32 настай дуучин бүсгүй өөрийгөө аюулгүй жирэмслэх боломжгүй гэдгээ мэдээд хэсэгтээ гашуудсан гэжээ.
“Би үүнийг өмнө нь хэзээ ч хэлж байгаагүй, гэхдээ харамсалтай нь би хүүхэд тээж чадахгүй. Надад эрүүл мэндийн маш олон асуудал тулгараад байгаа ба энэ нь миний болон хүүхдийн минь амь насыг эрсдэлд оруулах болно. Тиймээс үүнийг сонсоод би нэг хэсэг их шаналсан” гэжээ.
Селена Гомез өмнө нь бие махбодийн дархлааны систем хэт идэвхжиж, хэвийн эд эсэд халддаг аутоиммун өвчинтэй болж, бөөрөө солиулсан, мөн 2 туйлт эмгэг өвчтэй талаараа ярьж байсан.
Гомес өөрөө тээж чадахгүй ч тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох эсвэл үрчлэн авах талаар бодож буйгаа хэлжээ. Сонирхуулахад Селена Гомезын ээж Мэнди Тифи бусдад үрчлэгдэж байсан ба энэ нь түүний гэр бүлийн хувьд талархах зүйл гэжээ.
Тэрбээр “Хэнд ч тохиолдож болох зүйл. Би тээгч эхийн тусламжтай эсвэл үрчлүүлэх хүмүүс байгаа нь миний хувьд маш том боломж. Ээж болохын тулд бүхнийг хийхэд бэлэн хүмүүст тус болох олон арга байдагт үнэхээр талархаж байна. Би бол тэдний нэг. Хэрхэн ээж болох бол гэхээс сэтгэл минь хөдөлж байна, Гэхдээ арга нь өөр ч эцсийн дүндээ тэр миний л хүүхэд байх болно” гэжээ.
Одоо Селена Гомез хөгжмийн продюсер Бенни Бланкотой үерхэж байна.
Tech to Force This is really interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look forward to seeking more of your magnificent post. Also, I’ve shared your site in my social networks!