Өмнөговь аймаг тэмбүүгийн өвчлөлөөр тэргүүлж байна
2024 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 6899 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь халдварт өвчний 27 хувийг эзэлж буй ажээ.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 45.1 хувийг тэмбүү, 33.8 хувийг заг хүйтэн, 20.8 хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.
Өнгөрсөн оны үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 402 тохиолдлоор өссөн ба 10000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөл
- Өмнөговь аймагт 14.2 хувь
- Говьсүмбэр аймагт 11.6 хувь
- Баянхонгор аймагт 11.3 хувь
- Дорнод аймагт 11.2 хувь
- Улаанбаатар хотод 12.1 хувь буву улсын дундаж үзүүлэлтээс 2.3-5.3 хувиар өндөр байна.
