Дональд Трамп, МакДоналдсын түргэн хоолны газар ажиллав

Дональд Трамп Ням гарагт Пенсильвани муж дахь МакДоналдсын түргэн хоолны газар мөнгөний цүнх,  ажлын хормогч зүүж, шарсан төмсний машин болон хүргэлтийн цонхон дээр ажиллав.

Шарсан төмсний машин дээр ажиллах нь Камала Харрисын залуу насандаа хийж байсан ажил гэдгийг тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр дурдаж байсан юм.

Энэ нь түүний дундаж давхаргаас гаралтай нэгэн гэдгийг нь тодорхойлдог бөгөөд  тэрээр үүнийгээ Ардчилсан намын ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн уулзалтан дээр  сонгогчдодоо голлон танилцуулдаг.

Ярилцлага болон сонгуулийн кампанит ажлын үеэр Трамп, Камала Харрисыг энэхүү түүхийг баримтгүй, зохиомол зүйл гэж үздэгээ илэрхийлсэн.

Трамп, МакДоналдсын түргэн хоолны газар очиж ажилласан нь Ардчилсан намаас нэр дэвшигчийн ажлын түүхийг эргэлзээнд оруулах гэсэн сүүлийн оролдлого гэж ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж: CNN

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *