АНУ-ын технологийн тэрбумтнуудын хөрөнгө Доналд Трампын ялалтын дараа эрс нэмэгдэв

АНУ-ын технологийн тэрбумтнуудын хөрөнгө Доналд Трампын ялалтын дараа эрс нэмэгджээ

“Bloomberg”-ээс бэлтгэн гаргасан тэрбумтнуудын жагсаалт дээр эдгээр 10 баячуудын нэмэгдсэн орлогийн хэмжээ 64 тэрбум ам.доллараар өссөн нь 2012 оноос хойшхи хамгийн том өсөлт болжээ.

Дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн хөрөнгө 26.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нийт хөрөнгийн хэмжээ нь өдгөө 290 тэрбум ам.долларт хүрчээ. Тэрбээр Трампийн сонгуулийн кампанит ажлын гүйцэтгэх захирлаар ажилласан юм. Трампийг дэмжсэн Амазон компанийн Жефф Безос, Мета компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, “Apple” компанийн Тим Күүк зэрэг бизнесүүдийн орлого мөн огцом өсчээ.

Хөрөнгө оруулагчид бага татвартай, зохицуулалт багатай бодлогын платформыг хүлээж байсантай холбоотойгоор Лхагва гаригт АНУ-ын хувьцааны ханш өссөн. Энэ нь эхний 10-т багтсан тэрбумтан хүмүүсийн ашиг орлого нэмэгдсэнийг илтгэж байна.

Эдгээр 10 хүний 2024 оны арваннэгдүгээр сарын 5-аас 6 хүртэлхи хугацаанд нэмэгдсэн хөрөнгийг тодруулбал:

1. Элон Маск 290 тэрбум ам.доллар (+10.1%)

2. Жефф Безос 228.3 тэрбум ам.доллар (+3.2%)

3. Марк Зукерберг 202.5 тэрбум ам.доллар (0%)

4. Ларри Эллисон 193.5 тэрбум ам.доллар (+5.4%)

5. Бернард Арно 173.2 тэрбум ам.доллар (-1.6%)

6. Билл Гейтс 159.5 тэрбум ам.доллар (+1.2%)

7. Ларри Пэйж 158.3 тэрбум ам.доллар (+3.6%)

8. Сергей Брин 149,1 тэрбум ам.доллар (+3,6%)

9. Уоррен Баффет 147.8 тэрбум ам.доллар (+5.4%)

10. Стив Баллмер 145.9 тэрбум ам.доллар (+2%)-оор нэмэгджээ.

One thought on “АНУ-ын технологийн тэрбумтнуудын хөрөнгө Доналд Трампын ялалтын дараа эрс нэмэгдэв

  1. В этом обзоре мы обсудим современные методы борьбы с зависимостями, включая медикаментозную терапию и психотерапию. Мы представим последние исследования и их результаты, чтобы читатели могли быть в курсе наиболее эффективных подходов к лечению и поддержке.
    Получить исчерпывающие сведения – mytishchi clinica plus

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *