Замын голд албан хаагчийг мөргөж, дээгүүр нь гарсан байжээ

Цагдаагийн байгууллагад 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-н 19-р хороо Зайсангийн “Ази фарм” өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Шалгахад “Lеxus570” маркийн тээврийн хэрэгслийн жолооч, 47 настай Э албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон.

Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.

One thought on “Замын голд албан хаагчийг мөргөж, дээгүүр нь гарсан байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *