“Forever 21” брэнд хоёрдахь удаагаа дампуурлаа зарласан ч онлайн болон бусад дэлгүүрээ хаахаа больжээ
Бага, дунд орлоготой хүмүүст зориулсан “Forever 21” fast fashion загварын хувцасны компани хоёр дахь удаагаа дампуурлаа зарласан ч үйл явцынхаа турш АНУ дахь дэлгүүрүүд болон вэб сайтаа нээлттэй байлгаж, шинэ худалдан авагч хайхаар шийдвэрлэсэн гэж түргэн загварын компани ням гарагт мэдэгджээ.
АНУ дахь брэндийн эрх эзэмшигч болох F21 OpCo компани нь Делавэр мужийн АНУ-ын дампуурлын шүүхэд Chapter 11 дампуурлын өргөдөл гаргасан байна.
Лос-Анжелес хотод төвтэй Forever 21 компани дэлгүүрүүдээ одоогоор нээлттэй байлгаж буй ч АНУ дахь салбаруудад шингээлтийн (liquidation) худалдаа явуулахаа мэдэгджээ.
“Хэрэв амжилттай худалдаа хийгдвэл, компани бүх үйл ажиллагаагаа зогсоохоос зайлсхийж, хэвийн үргэлжлүүлэх боломжтой болно” гэж мэдэгдэлд дурдсан байна. Компанийн энэхүү хосолсон стратеги нь хамгийн оновчтой хувилбар, үнэ цэнийг бий болгоно гэж үзэж байна гэж тэдний мэргэжилтнүүд үзжээ.
