Улаанбаатарт 9 градус дулаан, хур тунадасгүй

Read Time:58 Second

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

 

 2025 оны 03-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                      цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,

Хүрэнбэлчир орчмоор +1…-4 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +9…+14 градус,

бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө дулаарч +7…+9 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө дулаарч +6…+8 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: -6 градус хүйтэн, харьцангуй чийг 52 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *