УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна
Тэрбээр айлчлалын хүрээнд хүрээнд Британийн Парламентын цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаныхантай уулзжээ.

Уулзалтаар цахим засаглал, цахим парламент, төрийн үйлчилгээг цахимжуулах чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцсон байна.

Мөн Олон Улсын Парламентын Холбооны Британийн бүлгийн дарга Фабиан Хамилтонтай уулзаж, уулзалтаар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр харилцан санал солилцжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *