НЭМГ: Улаан бурханы 59 тохиолдол бүртгэгдсэн
НЭМГ:
✅2025 оны 3 дугаар сарын 19-ний байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 59 тохиолдол бүртгэгдээд байна. Сэжигтэй 35 тохиолдол хяналтад байна.
✅Шинэ батлагдсан болон сэжигтэй тохиолдол хүүхдийн байгууллагуудад бүртгэгдэж байгаа тул хүүхдийн байгууллагын удирдлага болон багш, эмч нар ирцийн болон шинж тэмдгийн тандалтад онцгой анхаарч улаанбурхан өвчнийг эрт илрүүлэх шаардлагатай байна.
✅Мөн эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Тодруулах, лавлах зүйлсээ 89016199, 75 103 100 утсанд хандана уу.
