Палеонтлогич Монгол эмэгтэй М.Болорцэцэг Говиос долоо хоногийн дотор 67 ширхэг үлэг гүрвэлийн яс олжээ

Read Time:1 Minute, 21 Second

Мөнх тэнгэрийн эрэлд амьдралаа зориулсан эмэгтэйтэй танилц‼️ Тэр бол үлэг гүрвэлийн яс ухаж олохын зэрэгцээ өөрийн мэргэжлийн хил хязгаарыг тэлж буй нэгэн юм.

Монголын үлэг гүрвэлийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор Болорцэцэг Минжин:
“Анхны чулуужсан үлдэгдэл олох тэр мэдрэмжийг юу ч орлож чадахгүй. Би маш их баярлаад, ‘Өө бурхан минь, би эртний амьтныг оллоо!’ гэж бодсон. Тэр мөчийг хэзээ ч мартаж чаддаггүй” гэв.

Болор анхны экспедицдээ тогоочоор оролцсон бөгөөд энэ нь түүнд олдсон цорын ганц боломж байлаа. Тэр үед хоол ч хийж чаддаггүй байсан гэнэ.

Тэрбээр:
“Надаар хийлгэсэн хоолыг хүн дуртай идэхгүй байх байсан биз!” гэжээ.

Аз болоход, Болор шинжлэх ухааны авьяасаа хурдан харуулж, ердөө нэг долоо хоногийн дотор Говийн цөлөөс 67 ширхэг үлэг гүрвэлийн чулуужсан яс олжээ.

“Энэ үнэхээр гайхалтай нээлт байсан. Гэхдээ чулуужсан үлдэгдэл олох гэдэг цаг хугацаа, тэвчээр, олон цагаар алхах шаардлагатай ажил юм. Бас сайхан дасгал болно шүү!” гэж Болор хэлэв.

Эхэндээ Болор энэ мэргэжилд ороход бэрхшээлтэй тулгарчээ. Хүмүүс эмэгтэй хүн ийм салбарт ажиллана гэдэгт эргэлздэг байв.
“Ер нь палеонтологич гэж эрэгтэй хүний мэргэжил гэж хүмүүс боддог байсан. Миний ээж хүртэл тэгж боддог байсан,” гэж тэр өгүүлэв.

Ээж нь бүр Болорын мэдээгүйгээр түүний их сургуулийн мэргэжлийг хүнсний шинжлэх ухаан руу хандуулж байсан удаатай.
“Би хичээлдээ ороход юуны тухай хичээл болохыг ч мэдээгүй байлаа” гэж Болор дурсав.

Гэсэн ч тэрээр мэргэжлээ эргүүлэн геологичоор сольж чадсан бөгөөд олон чухал нээлт хийж, Монголд хууль бусаар гаргасан 70 орчим чулуужсан олдворыг эх оронд нь буцаан авчрах ажлыг хийжээ.

Болор Өмнөд Африкийн палеонтологич доктор Анусуя Чинсамий Турантай хамтран чулуужсан үлдэгдэл олох баяр баясгалантай, саад бэрхшээлтэй их ажлыг даван туулж салбартаа тэргүүлэгчид болсон талаар BBC World -той ярилцсан байна.

Эх сурвалж BBC World Service

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
100 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “Палеонтлогич Монгол эмэгтэй М.Болорцэцэг Говиос долоо хоногийн дотор 67 ширхэг үлэг гүрвэлийн яс олжээ

  1. Admiring tthe hatd worek you puut intto your webssite and
    detailed information yyou provide. It’s great
    tto come across a blog every oonce in a while that isn’t the
    samne oldd redhashed material. Grreat read! I’ve saved your site andd I’m adding you RSS
    feeds tto myy Googble account.

  2. Heyy there, I think your websit might be having browser compatibility issues.

    Wheen I lokk att your blig in Opera, iit look fine
    but whn openinbg iin Inrernet Explorer, it haas some overlapping.
    I just wanted tto gove you a quick heas up! Otther then that, great blog!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *