Өмнөд Солонгосын SK telecom үүрэн холбооны компани 30 сая хэрэглэгчдийн мэдээллээ хакердуулжээ

Өмнөд Солонгосын SK телеком үүрэн холбооны компанийн хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдсан томоохон асуудал гарчээ.

Энэ 04-р сарын сүүлээр, SK텔레콤 дээр маш том хэмжээний өгөгдлийн алдагдал илэрч, иргэдийн Иргэний үнэмлэхний дугаар, утасны дугаар, төрсөн огноо, үйлчилгээний гэрээтэй холбоотой мэдээлэл зэрэг олон мэдээлэлээ хакердуулжээ.

Хэрэглэгчдийн дансны дугаар, байршлын мэдээлэл зэрэг нь алдагдсан байж ч болзошгүй гэжээ.

SKT хэрэглэгчийн мэдээлэл алдагдсанаар хакерууд хууль бусаар SIM сольж (“SIM swapping”) залилан хийх эрсдэл нэмэгдэн өндөр эрсдэл үүсчээ.

Иймээс SKT компани шинэ төрлийн, аюулгүйжүүлсэн USIM карт гаргаж, хуучныг нь шинэчилж өгч хэрэглэгчдэд үнэгүй USIM солилт санал болгож байна.

Хэрэглэгчид залилуулж болзошгүй учир эрсдэлээс сэргийлж, хуучин USIM-ыг нь шинэчилж эхэлсэн бөгөөд гудамжинд урт дараалал үүсчээ.

эх сурвалж: Hey news

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *