Шүүхээс, захирал асан Ж.Соронзонд 24 сая төгрөгийг олгох шийдвэр гарчээ

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Монгол-Оросын хамтарсан 3-р сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн гомдлыг хэлэлцжээ.

Шүүхээс Ж.Соронзонг Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээс чөлөөлснөөс үүдэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 24 сая төгрөгийг олгох шийдвэрийг гаргасан байна.
Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орсон байдаг. Сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлсний дараа тэрбээр тус сургуулийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн менежерээр томилогдсон юм. Гэвч өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Ж.Соронзонг уг албан тушаалаас чөлөөлснөөс үүдэж ийнхүү шүүхэд хандаад байсан юм.

One thought on “Шүүхээс, захирал асан Ж.Соронзонд 24 сая төгрөгийг олгох шийдвэр гарчээ

  1. Эта статья освещает различные аспекты освобождения от зависимости и пути к выздоровлению. Мы обсуждаем важность осознания своей проблемы и обращения за помощью. Читатели получат практические советы о том, как преодолевать трудности и строить новую жизнь без зависимости.
    Изучите внимательнее – капельницы от похмелья в Мурманске

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *