УЛААНБААТАР-ГОВЬ-АЛТАЙ ЧИГЛЭЛД VIP АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ
“Аяны зам алтай” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусаар ХХ05 дугаартай “Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум” чиглэлд үйлчлэнэ.
VIP автобусны онцлог:
Суудал нь 45 градус налах түшлэгтэй, Хөл амраагчтай, суудал дээрээ дулаан хөнжил, гар утасны цэцэглэгч, 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй бөгөөд зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг давуу талтай юм.
Уг үйлчилгээг 2025 оны 06 сарын 04-ний өдрөөс эхлэх бөгөөд долоо хоног бүрийн ПҮРЭВ /орон нутаг талаас/ БЯМБА /УБ талаас/ гарагуудад 20:00 цагаас тээвэрлэлт гүйцэтгэнэ.
Үйлчилгээний хөлс: Нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 119.000, хүүхэд 59.500 мянган төгрөг байна.
