Шинэ Ковид19-ийн NB.1.8.1 вирусын хувилбар дэлхийн зарим бүс нутгуудад тархаж эхэлжээ

Омикрон хувилбараас гаралтай шинэ СOVID-19-ийн NB.1.8.1 хувилбар дэлхийн зарим бүс нутагт хурдацтай нэмэгдэж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага мэдээллээ.

NB.1.8.1 хувилбар нь 2025 оны
1-р сарын 22-нд анх илэрсэн
бөгөөд ДЭМБ-аас 5-р сарын
23-нд “ажиглалтад буй анхаарал татсан хувилбар” гэсэн байна.

Одоогийн байдлаар АНУ-д энэ хувилбарын тохиолдол олон биш тул Өвчний хяналт,
урьдчилан сэргийлэх төвийн (CDC) албан ёсны хяналтын системд бүртгэгдээгүй байгаа
юм.
Харин ДЭМБ-ын 5-р сарын 18-нд гаргасан тайланд дурдсанаар, NB.1.8.1 хувилбар 22 оронд нийт 518 тохиолдлоор илэрсэн бөгөөд энэ нь дэлхий дахины нийт COVID-19 тохиолдлын 10.7 хувийг эзэлж байна. Энэ нь 4 долоо хоногийн өмнөх 2.5 хувиас даруй 4 дахин өссөн үзүүлэлт юм.
ДЭМБ-ын мэдээлснээр,
омикрон хувилбараас гаралтай NВ.1.8.1 нэртэй шинэ
COVID-19 хувилбарын
тохиолдол дэлхийн зарим бус
нутагт тухайлбал Хятад зэрэг улсад нэмэгдэж байна.
Энэ хувилбар нь халдварлах чадвар өндөр, боловч хүндрэлийн түвшин нэмэгдээгүй байна гэжээ.

Эх сурвалж: ДЭМБ

One thought on “Шинэ Ковид19-ийн NB.1.8.1 вирусын хувилбар дэлхийн зарим бүс нутгуудад тархаж эхэлжээ

  1. https://yemaoggun.es/
    Si buscas todo lo relacionado con comercializadora industrial, descubre Yema Oggun. Somos una plataforma diseñada para proporcionarte las mejores soluciones. Descubre todo lo que ofrecemos directamente en nuestra página web.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *