“GEM MALL” худалдааны төвийн түрээслэгч эмэгтэйг ажлын байран дээр нь нөхөр нь амийг хөнөөжээ

Өчигдөр Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд нэгэн эмэгтэйг хутгалж амь насыг хөнөөсөн хэрэг гарсан байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, “одоогийн байдлаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Холбогдогчийг цагдан хорьсон” гэж мэдээллээ.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр “талийгаач эмэгтэй албан ёсны нөхрөөсөө салах өргөдлөө өгсөн байсан ч хуулийн дагуу эвлэрүүлэн зуучлах хугацаанд нөхөр нь амийг нь хөнөөсөн” гэлээ.

Цагдаагийн байгууллага хэргийг шалгаж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *