Өмнөд Солонгосын далайд америкийн 6 иргэн “хуванцар савны” тусламж шидэх гэж байгаад баригджээ

Read Time:53 Second

Өмнөд Солонгост АНУ-ын 6 иргэнийг Хойд Солонгост “хуванцар сав”-аар хүнсний тусламж хүргэхийг оролдсон хэргээр баривчилжээ

АНУ-ын 6 иргэн Сөүлийн баруун зүгт орших Канва арал орчимд Хойд Солонгос руу хүргэхээр будаа, 1 долларын дэвсгэрт,  Библийн хэсгээс хийсэн нийт 1,300 орчим хуванцар савыг далайд хаяхаар завдсан үедээ баривчлагджээ.

Тэднийг эргийн хамгаалалтын цэргүүд илрүүлж, цагдаад мэдэгдсэний үндсэн дээр саатуулсан байна.

Тэднийг хориглосон бүсэд нэвтэрсэн тул дараах зүйл ангиар яллах үндэслэлтэй гэж үзэж байна.

“Гамшиг, аюулгүй байдлын зохицуулалтын тухай хууль зөрчсөн” гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тус газар нь 2024 оны 11-р сараас эхлэн “аюултай бүс” хэмээн зарлагдсан, хойд Солонгосын эсрэг суртал ухуулга бүхий хуудас, материалыг тараахыг хориглосон захиргааны шийдвэр хүчин төгөлдөр байгаа юм.

Энэ төрлийн үйл ажиллагааг өмнө нь Хойд Солонгосоос дүрвэсэн иргэдийн бүлгүүд зохион байгуулж байсан ба тэдгээр нь Хойд Солонгосын ард түмэнд хүнсний болон шашны тусламж хүргэх зорилготой гэж тайлбарлагддаг.

Ерөнхийлөгч И Жэ Мён энэ сарын эхээр төрийн эрхэнд гарснаас хойш, Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахын тулд ийнхүү хориг арга хэмжээг чангатгаж, зөрчил гаргасан этгээдүүдийг хуулийн дагуу шийтгэнэ хэмээн мэдэгдсэн билээ.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *