
Та Солонгос явах гэж байна уу? Монголд болдог ч, Солонгост болдогүй зүйлс:
🔴 Солонгост тамхины ишээ гудамжинд хаячихаад торгууль төлж байсан тохиолдол бий юу?
Өмнө нь Солонгост ч бас хүмүүс тамхины ишээ шууд хаях юм уу, тамхи татаж болохгүй газарт шууд татдаг байсан ч сүүлийн үед хяналт, шалгалт хатуу болсон тул дүрэм журмаа сайн хэрэгжүүлэх болсон.
Иймэрхүү жижиг алдаа ч гэсэн торгууль төлөх, цаашлаад иргэний өргөдөл гомдол гаргах гэх мэтээр үргэлжлэх тохиолдол их. Тиймээс өнөөдөр Монголд болдог ч Солонгост болгоомжтой байх ёстой зүйлсийг хэлж өгье!
1. Олсон зүйлдээ зүгээр хүрэхэд л шийтгэл авдаг гэсэн үү?
Солонгост гудамжинд унасан түрийвч, эсвэл автобусны суудал дээр орхигдсон гар утсанд хүрч байсан удаа бий юу?
Тэгвэл дээд тал нь нэг жил хорих ял эсвэл гурван сая воноос ихгүй торгууль төлөх шаардлагатай болж болно! Аймар байгаа биз?
Энэ нь ‘эзэмшин, завших гэмт хэрэг (점유이탈물횡령죄)’ гэсэн хуультай холбоотой. Солонгост олсон зүйлийг эзэнд нь өгөхгүй хадгалах, мэдэгдэхгүй тохиолдолд өөрийн болгож авах гэсэн санаатай байна гэж үздэг.
Монголд бол түр хадгалж байгаад эзэнд нь өгдөг тохиолдол олон байдаг ч
Солонгост бол энэ нь гэмт хэрэг болж болох учраас олсон даруйдаа шууд цагдаагийн газар эсвэл хаягдсан эд зүйлсийн төв (유실물센터)-д мэдэгдэх нь хамгийн зөв арга шүү!
2. Хаа сайгүй тамхи татвал торгууль!
Монголд дотор орчинд тамхи татах хориотой гэж заасан ч ресторан эсвэл автобусны буудал дээр чимээгүйхэн татчихдаг хүн байдаг биз дээ?
Харин Солонгост бол өөр шүү. Бараг бүх дотор орчин, гадаа олон нийтийн газар тамхи татах хориотой. Хэрэв баригдвал 100,000 воноос дээш торгууль төлнө.
Дээрээс нь тамхины ишийг гудамжинд хаявал бас асуудал болдог. Ариун цэврийн дүрэм зөрчсөн гэж үзээд бас торгуулах боломжтой.
Зарим тохиолдолд төрийн албан хаагчид ойр хавьд харж хянаж байдаг болохоор анхаараарай‼️
Солонгост тамхи татах тусгай бүс заавал байдаг ба тэмдэглэгээ нь наалттай байдаг. Аль болох зөвшөөрсөн бүсэд тамхи татаж, ишийг нь заавал хогийн саванд хаяарай!
3.Морь, үхэр, хонь хулгайлах нь Монголд бол хүнд гэмт хэрэг!
Харин Солонгост бол ердийн хулгай
Монголд морь, үхэр хулгайлбал хүнд гэмт хэрэг гэсэн үү?
Монголд мал аж ахуй нь амьжиргааны эх үүсвэр учраас ийм төрлийн хулгайг маш хүнд гэмт хэрэг гэж үздэг гэсэн. Харин Солонгосын хувьд суурин амьдралтай болохоор ийм зүйл их ховор.
Тиймээс тэжээвэр амьтан хулгайлсан ч хулгайн гэмт хэрэг (절도죄) маягаар л шийтгэдэг.
Гэхдээ сүүлийн үед гэрийн тэжээвэр амьтны тухайд арай өөр болсон. Гэрийн тэжээвэр амьтдыг гэр бүлийн нэг гишүүн гэж үздэг хүмүүс ихсэж, хулгайн гэмт хэрэг гэж үзэх боловч хохирогчийн сэтгэл зүйн байдлыг ч харгалзан үзээд ялын хэмжээ арай хүндэрдэг тохиолдол ч бий.
4.Зүгээр ам мурийсан хэр нь цагдаа дууддаг?
Монголд зах эсвэл автобусны буудал зэрэг олон нийтийн газар хүмүүс хоорондоо чанга дуугаар маргалдахыг харж байсан уу? Солонгост бол тийм үед ихэвчлэн хурдан дуусдаг.
Яагаад гэвэл хэрүүл маргаан гарвал эргэн тойрны хүмүүс шууд цагдаа дууддаг тохиолдол их байдаг учраас.
Солонгост олон нийтийн газар дэг журам, бусдын тав тухыг маш чухалчилдаг учраас чанга ярих, хэрэлдэх зэрэг нь нийгмийн эмх журмыг алдагдуулсан үйлдэл гэж үздэг.
Тиймээс метро, ресторанд эсвэл дэлгүүрт чанга дуугаар маргалдаад эхэлбэл доромжлон гутаасан гэмт хэрэг (모욕죄), ажил үүрэгт саад учруулсан (업무방해죄) гэх мэт зүйлсэд холбогдож болохоос гадна хараал хэлэх эсвэл гар хүрвэл шууд хүчирхийллийн гэмт хэргээр (폭행죄) цагдаад мэдэгдэх боломжтой.
Аа тэгээд хажууд нь байж таарвал мэдүүлэг өгөх шаардлага ч гар ч болох учраас хэрүүл маргаан гарах гэвэл зүгээр л хурдхан зайгаа барьсан нь дээр шүү!
5.Зүгээр үнэнийг хэлсэн байхад л… гэмт хэрэг?
“Тэр хүн өмнө нь шоронд орж байсан юм гэнэ”, “Тэр хүн өмнө нь луйвар хийж байсан шүү дээ” гэж Монголд бол зүгээр л ам дамжсан яриа мэт өнгөрөх тохиолдол байж болно.
Гэхдээ Солонгост бол ийм үгийг үнэн байсан ч гэсэн нэр төрд халдсан гэж (명예훼손) гомдол гаргаж болно.
Солонгост бол тухайн мэдээлэл үнэн гэхээс илүү тухайн хүн өөрийгөө доромжлуулсан гэж мэдэрч байна уу гэдэг нь чухал байдаг.
Тийм учраас нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг хууль ёсоор хамгаалж өгч байна гэсэн үг.
Тэгэхээр зүгээр тоглоом шиг хэлсэн үг ч бай болгоомжтой байх хэрэгтэй.
Үнэн байсан ч нэр төр гутаасан гэж шийтгэл хүлээж болдог учраас.
🇰🇷🇲🇳Монгол, Солонгос хоёр хөрш орон ч гэсэн хууль, соёлын хувьд үнэхээр өөр байгаа биз.
Өнөөдөр хуваалцсан эдгээр мэдээллийг л мэдээд авчихвал Солонгост амьдрахдаа санаандгүй алдаа гаргахгүй байх боломжтой!
awezome_mn
Istanbul sightseeing tour Amazing memories from this city tour, thank you! https://servicecompanyparma.it/?p=12420