
Дубайд 25 сая ам.долларын үнэтэй ягаан алмаазыг хулгайлах оролдлогыг таслан зогсоолоо
🔴Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын цагдаа нар 21.25 карат жинтэй, 25 сая ам.долларын үнэ бүхий ховор ягаан алмаазыг хулгайлах оролдлогыг “Operation Pink Diamond” нэртэй ажиллагаагаар найман цагийн дотор илрүүлж, алмаазыг бүтнээр нь буцаан олжээ.
Цагдаагийн мэдээлснээр гурван сэжигтэн нэг жилийн турш төлөвлөсөн нарийн схемийн дагуу өөрсдийгөө чинээлэг худалдан авагчийн зуучлагч болгон танилцуулж, тансаг автомашин түрээсэлж, өндөр зэрэглэлийн зочид буудлуудад уулзалт зохион байгуулсан байна.
Мөн худалдаачны итгэлийг олж авахын тулд мэргэжлийн алмаазны үнэлгээчдийг хүртэл ашиглажээ.
Эцэст нь тэд худалдаачныг харшид урьж, “худалдан авагчтай уулзуулах” нэрийн дор алмаазыг гаргуулан авсны дараа оргон зайлсан байна. Гэвч алмаазын эзэн худалдаачин цаг алдалгүй 999 дугаарт мэдээлсэнээр цагдаа нар дэвшилтэт технологи ашиглан сэжигтнүүдийн байршлыг тогтоож, улсаас гарахаас нь өмнө баривчилжээ.
Тэд алмаазыг жижиг хөргөгчинд нууж, Ази руу гаргахаар завдаж байсан бөгөөд бүтнээр нь буцаан авсан байна.
Сэжигтнүүд бүгд Ази гаралтай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг цагдаа нар ил болгоогүй байна.
Энэхүү ягаан алмааз нь Европоос импортлон авчирсан 21.25 каратын жинтэй, 25 сая ам.долларын үнэ бүхий “онцгой тунгалаг, төгс симметр, нарийн өнгөлгөөтэй” бөгөөд ховор, өндөр үнэ цэнээсээ болж гэмт этгээдүүдийн гол бай болсон байна.
Алмаазны эзэн цагдаа нарын шуурхай ажиллагааг “гайхалтай” хэмээгээд “дуудлага өгснөөс хойш хэдхэн минутын дотор мөрдөгчид ирж мөрдөн дараагийн өглөө гэхэд сэжигтнүүдийг барьж, алмаазыг буцааж өгнө гэж дуулгах нь үнэхээр гайхалтай байсан” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Khaleej times Dubai
There iss certainly a great deal to know about this issue.
I love all of the points you made. https://Yv6bg.mssg.me
I love what you guys are usually up too. This kind of clevcer work and
reporting! Keep up the fantastic works guys I’ve you guys too
blogroll. https://glassi-Greyhounds.Mystrikingly.com
I was recommended this website by my cousin. I’m not sure whether this post is written by him as nobody else know such deyailed about my difficulty.
You are incredible! Thanks! https://Penzu.com/public/a56a6b3295f3bd02