Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд нэг иргэн тарваган тахлаар нас баржээ

Хөвсгөл аймгийн Цагаан – Уул сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт таваганы мах идсэн 24 настай иргэн “И” тарваган тахал тусаж амиа алдсан харамсалтай үйл явдал болжээ.

Цагаан-Уул сумын тавдугаар баг нь тарваган тахлын голомтод бүс бөгөөд тухайн иргэн эмнэлгийн байгууллагад есдүгээр сарын 2-ны өдөр хандаж, 3-нд тахал туссан болох нь оношлогджээ.

Өчигдөр буюу 2025 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 17:00 цагт Хөвсгөл аймгийн онцгой комиссын шуурхай хурал болж Мөрөн сум, Цагаан-Уул сумын хэмжээнд 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлжээ.

Анх батлагдсан тохиолдлоор халдвар бүртгэгдсэн газар буюу Цагаан-Уул суманд хорио цээрийн дэглэм тогтоосон байсан бол одоогоор Хөвсгөл аймгийн орох, гарах хөдөлгөөнийг хорилоо.

Өнөөдрийн байдлаар тус аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор, тусгаарлагдаж байгаа 88 иргэн байна. Анх есдүгээр дүгээр сарын 4-нд тарваган тахлын өвчлөл батлагдах үед 91 хавьтлыг тусгаарлаж эмнэлгийн хяналтад байлгаж, хариу арга хэмжээг авчээ.

Батлагдсан анхны тохиолдол нас барсан. Хоёр тохиолдол, хавьтагч хяналтын хугацаанд ямар нэг шинж тэмдэг илрээгүй учраас хяналтаас гаргасан.

Өнөөдрийн байдлаар 88 иргэн эмнэлгийн хяналтад тусгаарлагдан эмчлэгдэж байна.

Өчигдөр шөнө ойрын хавьтлын 34 хүнээс сорьц авч шинжлэхэд 22 эерэг тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь 4 хоногийн өмнө хийгдэж байсан шинжилгээг баталгаажуулах зорилгоор давтан 34 сорьцыг шинжилснээс 22 сорьц PCR шинжилгээгээр эерэг гарчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *