Индонезид 32 жил дарангуйлсан Сухартогийн дэглэмээс хойших үеийн парламентийг эсэргүүцсэн иргэдийн хамгийн том эсэргүүцэл дэгджээ
🔴 Өнгөрсөн долоо хоногт Индонезийн олон хотод томоохон эсэргүүцэл, үймээн гарч, Сухартогийн 32 жилийн дарангуйлал төгсснөөс хойшхи хамгийн том жагсаал, мөргөлдөөн болжээ.
Мөргөлдөөнд 10 хүн амиа алдаж, 3,000 гаруй хүн баривчлагдан, барилга, дэд бүтцийг галдан шатаасан бөгөөд хүний эрхийн байгууллагын мэдээлснээр дор хаяж 20 тэмцэгч сураггүй байгаа гэжээ.
Иргэдийн эсэргүүцлийн гол өдөөгч нь парламентын гишүүдийн өндөр цалин, хангамжид олны дургүйцэл байсан ч, цаанаа илүү гүнзгий асуудлууд хуримтлагдсан байгааг шинжээчид онцолж байна.
TikTok-оор шууд дамжуулсан жагсаалыг үзсэн олон хүн “хуучин шарх сэдрээсэн” мэт санагдсан гэжээ. Энэ нь 1998 оны тавдугаар сарын үймээнийг эргэн санагдуулсан бөгөөд тэр үед Сухартогийн дарангуйллын дэглэм төгссөн билээ.
Мөргөлдөөнд 21 настай мотоцикльчин нас барсны дараа жагсагчид Жакарта хот дахь Хөдөлгөөнт бригадын (Brimob) төв байрны гадна чулуу шидэж, иргэд хүчгий байгууллагын мөргөлдөөн үүсчээ.
Гадаадад амьдарч буй индонезчууд Австрали, АНУ, Их Британи болон бусад улс орнуудад цугларч, эх орондоо жагсагчдын гаргаж буй шаардлагыг давтан дэмжсэн байна.
“Бид ардчилал хүсч байна, бид тогтвортой эдийн засаг хүсч байна, бид Индонезийн хөгжил дэвшлийг хүсч байна” хэмээн Мельбурнд болсон цуглаанд үзэл бодлоо илэрхийлжээ.
