Улаанбаатарт хур тунадасгүй, өдөртөө 13 хэм дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Говь-Алтай аймгийн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

 Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

 

2025 оны 10-р сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 0…+5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатар: 1 градус дулаан, харьцангуй чийг 42 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2 thoughts on “Улаанбаатарт хур тунадасгүй, өдөртөө 13 хэм дулаан байна

  1. В статье рассматриваются различные стратегии борьбы с зависимостями, включая проверенные методы и реальные истории успеха. Читатель узнает, какие подходы наиболее эффективны и как начать путь к выздоровлению.
    Продолжить изучение – [url=https://kupim-kubik.ru/effektivnyj-vyvod-iz-zapoya/]вывести из запоя цена[/url]

  2. Публикация охватывает основные направления развития современной медицины. Мы обсудим значимость научных исследований, инноваций в лечении и роли общественного участия в формировании системы здравоохранения.
    Выяснить больше – [url=https://podarok-market.ru/kultura-zastolya-originalnye-podarki-dlya-muzhchin-i-osnovy-bezopasnogo-provedeniya-dlitelnyh-prazdnichnyh-vyhodnyh/]вывод из запоя на дому в самаре[/url]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *