Д.Трамп Цагаан ордоны засалд өөрийн бодсон шинэчлэлтүүдийг хийж байна

Read Time:2 Minute, 7 Second

🔴 Дональд Трамп “Цагаан ордон”-д  өөрийн хэв маягаа үлдээхийг хичээж хэд хэдэн өөрчлөлтийг хийжээ.

Трамп пүрэв гарагт,  Цагаан ордны “Линкольны унтлагын өрөөний” ванны өрөөг шинэчлэн засварласнаа зарлаж, өмнөх ба дараах зургуудыг нийгмийн сүлжээнд хуваалцжээ.

Трамп “Би Цагаан ордны Линкольны ванны өрөөг шинэчиллээ.
Энэ өрөөг 1940-өөд онд “арт деко” ногоон хавтангаар зассан байсан нь Линкольны үеийн хэв маягт огт тохиромжгүй байсан. Харин би үүнийг хар, цагаан өнгийн гялалзсан чулуун гантигаар зассан, энэ нь Абрахам Линкольны үеийн жинхэнэ тохирох материал бөгөөд магадгүй анхнаасаа байсан гантиг байж ч мэднэ” гэж Truth Social-д бичжээ.

Тэрээр энэ талаар Air Force One онгоцонд сууж, Флорида руу явах замдаа нийтэлсэн байна.

Удалгүй Трамп ванны өрөөний олон зургаа нийтэлсэн бөгөөд тэнд алтлаг өнгийн кран, шүршүүрийн бариул, бусад тоноглол, мөн Ерөнхийлөгчийн сүлдтэй цагаан халат зүүлттэй байжээ.

Энэ сарын эхээр тэрээр Цагаан ордонд болсон оройн зоогийн үеэр “хуучин ванны өрөө нь яг Линкольны хэв маяг биш байсан” гэж ярьжээ.
“Линкольны унтлагын өрөөний ванныг Труманы гэр бүл хийж байсан юм. Ногоон хавтангаар арт деко загвараар зассан байсан, гэхдээ энэ нь 1850-аад оны Линкольны үеийн иргэний дайны үеийн хэв маягт тохирохгүй. Харин чулуун гантиг яг тохирно. Тэгээд би бүрэн шинэчилсэн. Одоо энэ ванны өрөө үнэхээр үзэсгэлэнтэй, тэр үеийн уур амьсгалтай бүрэн нийцэж байна” гэжээ.

Баасан гарагт Трамп мөн Кеннедийн төвийн (Kennedy Center) барилгын засварын төслийн талаар тайлан өгч, “гадна багануудын зэврэлтийг зогсоох засвар бүрэн дууссан, цагаан паалангаар бүрсэн баганууд үнэхээр гайхалтай харагдаж байна” гэж онцолсон байна. Тэрбээр “шинэ сандал, бүрээс, дээд зэрэглэлийн хивс тавих ажил нь миний онцлогийн нэг” гэжээ.

Эдгээр өөрчлөлт нь Трампын Цагаан ордон болон Вашингтоны ДС хотод өөрийн өнгө аясыг шингээх оролдлогын нэг хэсэг юм. Түүний хийсэн өөрчлөлтүүд:

Түүхэн “Rose Garden”-ийг ногоон зүлэгтэй байснаас нь хучилттай болгосон.

Зүүн жигүүрийг буулгаж шинэ бүжгийн танхим барихаар төлөвлөж буй.

“Oval Office”-ийг алтлаг өнгөөр чимэглэсэн зэрэг ажлууд оржээ.
Трампын хэлснээр шинэ бүжгийн танхим нь дэлхийн удирдагчдыг бороо орсон үед гадна майхан дор хүлээн авах зорилготой гэнэ.
Мөн “Rose Garden”-ийн хучилт нь өндөр өсгийтэй эмэгтэйчүүд зүлгэнд шигддэг асуудлыг шийдсэн гэж тэр хэлсэн байдаг.

Түүний “Oval Office”-ийн шинэчлэл нь алтлаг өнгөөр дүүрч, хананд байрлах уран зураг, толин тусгалыг гурав дахин нэмэгдүүлсэн байна. Түүнчлэн АНУ-ын бүх ерөнхийлөгчийн хөргийг алт хүрээтэйгээр байрлуулсан ч Жо Байденыг гарын үсгийн хуулбараар төлөөлүүлжээ.

Үүнээс гадна Трамп АНУ-ын 250 жилийн ойд зориулан Вашингтон ДС-д шинэ арк маягийн хөшөө босгохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ долоо хоногт Тэрээр Үндэсний гоо зүйн комиссын гишүүдийг халж, өөрийн холбоотнуудыг томилсон байна.

Эдгээр алхмууд нь Трампын Цагаан ордон болон нийслэлд өөрийн “хэв маягийг” үлдээх бодлогын хүрээнд явагдаж буй гэж

CNN мэдээлжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

One thought on “Д.Трамп Цагаан ордоны засалд өөрийн бодсон шинэчлэлтүүдийг хийж байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *