Улаанбаатарт цас орно, өдөртөө -7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр нийт нутгаар хүйтэрч, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж,
говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 11-р сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -9…-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…+5 градус, бусад нутгаар -4…+1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч -5…-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч -8…-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатар: –6 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

References:
Wizard of odds video poker http://old.nl-club.ru/bitrix/redirect.php?goto=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
On line casino https://1mailbox.in/anonym/redirect.php?url=https://geodesist.ru/proxy.php?link=https://de.trustpilot.com/review/owowear.de
References:
Play online casino games http://clients1.google.com.ai/url?sa=t&url=http%3A%2F%2Flogin.ezp.ulakbim.gov.tr%2Flogin%3Fqurl%3Dhttps%3a%2f%2fde.trustpilot.com%2freview%2fowowear.de