Говь-Алтайн Тонхил сумынхан хамгийн их чоно авласан хүнийг 3 сая төгрөгөөр шагнана
Говь-Алтай аймгийн Тонхил сумын ЗДТГ-аас чонын ав зохион байгуулж буй ажээ.
Учир нь тус бүс нутагт чоно ихсэж, сүүлийн үед бод малын төл авахаа больсон тул ийм арга хэмжээг авч буй талаар захиргааны ажилтнууд ярьжээ.
Одоогоор тус сумынхан 50 гаруй чоно агнаад байгаа аж.
ЗДТГ-аас нийлбэр дүнгээр хамгийн их чоно авласан баг болон “шилдэг анчныг” шалгаруулан шагнаж урамшуулах юм байна. Мөн чонын авыг баг тус бүрт зохион байгуулах бөгөөд малчид иргэд шагналын санг бүрдүүлэхээр болжээ.
- 1-р байр 3 сая төгрөг
- 2-р байр 2 сая төгрөг
- 3-р байр 1 сая төгрөгөөр шагнуулана гэнэ.
Зарим иргэдэдэд социализмийн үеийг санагдуулсан ийм ан агнуур зохион байгуулж буй нь байгалийн тэнцвэрийг алдагдуулах болгоомжлол төрүүлж буй ажээ.
