Шалган нэвтрүүлэх товчоод, цэгүүд дээр хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлнэ

“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмын дагуу авто зам ашигласан цахим төлбөрийн нэхэмжлэлийг төлж барагдуулах аяныг 11 дүгээр сарын 5-наас эхлүүллээ.
Тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх товчоод, төлбөр авах цэгүүд дээр саатуулан, хуримтлагдсан төлбөрийг газар дээр нь төлүүлж байна
Дараа төлөх төлбөрийг нэхэмжлэл үүссэнээс хойш 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэхийг Зам, тээврийн хөнжлийн төв анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *