Даваа гарагт Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -9-11 градус хүйтэн байна
12-р сарын 08-нд, Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -28…-33 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Их нууруудийн хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр -17…-22 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -11…-16 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…- 4 градус, бусад нутгаар -6…-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар орчим: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -19..-21 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна
Багануур орчим: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.
Тэрэлж орчим: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -25…-27 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.

This was beautiful Admin. Thank you for your reflections.