Бразилд байдаг Спиксийн мако тотинууд үхэлд хүргэх вирусын халдвар дэгдээжээ

Read Time:53 Second

Бразилд байдаг дэлхийн хамгийн ховор шувуудын нэг болох Спиксийн мако тотины дунд аюулт вирус дэгдсэнтэй холбоотойгоор цагдаа нар өргөн хүрээний мөрдөн шалгалт явуулж байна.

Уг шувуу нь 2011 оны “Рио” хүүхэлдэйн кинонд гарснаар олон нийтэд танигдсан.

Байгаль хамгааллын агентлаг ICMBio-гийн мэдээлснээр, зэрлэг байгальд буцаан тавьсан амьд үлдсэн 11 Спиксийн мако бүгд цирковирусын халдвартай болох нь тогтоогджээ. Мөн үржлийн төвд байгаа 20 орчим тоть халдвар авсан байна.

Цирковирус нь тотинуудад өд ховхорч, хошуу муудах “beak and feather disease” хэмээх өвчин үүсгэдэг бөгөөд ихэнхдээ үхэлд хүргэдэг. Хүнд халдварлах эрсдэл байхгүй гэж мэргэжилтнүүд онцолжээ.

1.8 сая реалын торгууль, “Цэнхэр найдвар” ажиллагаа

ICMBio вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх ёстой био-аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж үзэн Спиксийн мако үржлийн төвд 1.8 сая реал (ойролцоогоор 336 мянган доллар) торгууль ногдуулсан байна.

Цагдаа нар “Operation Blue Hope” нэртэй ажиллагаа явуулж тус төвийн гар утас, компьютеруудыг хураан авч шалгаж буй бөгөөд уг ажиллагааны хүрээнд:

зэрлэгт  шувуудад вирус тараасан,

байгаль орчны шалгалтад саад учруулсан

гэсэн зүйл ангиар яллагдах магадлалтай гэж мэдэгджээ.

Тус төв нь шүүхийн шийдвэрээр зэрлэг байгальд тавьсан тотинуудыг үржилд оруулсан хэргээр буруутгагджээ

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

17 thoughts on “Бразилд байдаг Спиксийн мако тотинууд үхэлд хүргэх вирусын халдвар дэгдээжээ

  1. I have to say, this is some seriously impressive content! The amount of detail you included without making it overwhelming is a real skill. I especially appreciated the practical examples and templates you provided – those are going to save me so much time. It’s clear you genuinely want to help your readers succeed, and that generosity of spirit really comes through in your writing. Thank you for creating and sharing this!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *