Цалингийн бонус дутуу өгсөн хэмээн захирлыгаа хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ

🔴 Японы Токио хотод олон нийтийг цочроосон аймшигт хэрэг гарлаа.

Хагас сарын цалинтайгаа тэнцэх

 

мөнгөнөөс болж захирлаа алжээ.
Токиод 1-р сарын 7-нд компанийн захирал 44 настай Кавашима Акихиро гэдэг эрэгтэй өөрийн ажилтанд хутгалуулж амиа алдсан гэх хэрэг ил болж, хэрэгтэн нь илэрч Японы нийгэмд томоохон шуугиан дэгдээлээ.

Хэрэгт сэжиглэгдэж буй 45 настай Яманака Масахиро нь мөрдөн байцаалтын үеэр,
“Ямар ч шалтгаан хэлэлгүйгээр миний цалингийн бонусыг 1.5 сарын цалингаас 1 сар болгож бууруулсан” гэж мэдүүлсэн байна.
Цагдаа нар шалгаж үзтэл хэрэгтэн нь захиралаа  ирэхээс  цагийн өмнө байрны орц руу нь арын хаалгаар нь нэвтэрч нууцаар хүлээж байгаад, захиралаа гэртээ орох үед нь дайрч хутгалж  зугатжээ.
Зугатахдаа мөн адил арын хаалгаар мэдэгдэлгүй зугтсан гэжээ. Хэргийн газарлуу зорьж очиж байх замдаа 2 удаа хувцасаа сольжээ.

Түүний хурууны хээг гэрийнх нь хаалганы бариулаас илрүүлсэн гэнэ.

Ийнхүү Японы нийгэмд “ажлын стресс”, “компанийн дотоод дарамт” зэрэг асуудал дахин анхаарал татаж эхэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *