Алим нь сахарын хэрэглээний хамгийн том эх үүсвэр гэдгийг тогтоожээ

“Өдөрт нэг алим идэх нь эрүүл мэндэд тустай, эмчид очих хэрэггүй” зэрэг явган яриаг та сонссон байх. Хэдийгээр ингэж ярьдаг ч алим нь хамгийн их чихэр агуулдаг жимс гэжээ.

Алим нь Өмнөд Солонгост хийсэн судалгаагаар хүмүүсийн чихрийн хэрэглээний хамгийн том эх үүсвэр гэдэг нь тогтоогджээ.

Алиманд агуулагдах сахар нь хийжүүлсэн ундааны сахарыг хүртэл давсан гэж Солонгосын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлаг KDCA энэ сарын эхээр мэдээлсэн байна.

Тус агентлагийн судалгаагаар солонгосчууд өдөрт дунджаар алимнаас 3.93 грамм сахар авдаг бөгөөд энэ нь өдөр тутмын нийт сахарын хэрэглээний 6.9 хувийг эзэлнэ гэжээ.
Харин хийжүүлсэн ундаанаас авах сахар дунджаар 3.55 грамм буюу 6.2 хувь, сүүн бүтээгдэхүүнээс 3.4 грамм буюу 5.9 хувийн сахарыг авдаг байна.

Эдгээр үр дүн нь 2024 онд 1 ба түүнээс дээш насны 6,802 иргэнийг хамруулан явуулсан тус агентлагийн жилийн хоол тэжээлийн үндэсний судалгаанд тулгуурласан судалгааны дүн ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *