Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -9 шрадус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2026 оны 02 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэнтийн уулсаар ялимгүй цас орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр –22…-27 градус, Монгол-Алтай, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Ерөө голын хөндийгөөр –15…-20 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр –10…-15 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -13…-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. -7…-9 градус хүйтэн байна.

 

05 цагт Улаанбаатарт: -20 градус хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

One thought on “Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -9 шрадус хүйтэн байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *