ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн нөхөр ажил гүйцэтгэлийн мөнгөө өгөхгүй буй тул шүүхэд хандана гэжээ

Read Time:39 Second

“Акро Монголиа” компанийн үүсгэн байгуулагч, уран нугараач Э.Лхагва-Очир өөрийн цахим хуудсаараа дамжуулан Соёлын сайд  асан Ч.Номингийн нөхөр Ч.Бат-Эрдэнийн эзэмшил бүхий “Ори студиос” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу циркийн үзүүлбэрийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн ч өдийг хүртэл ажил гүйцэтгэлийн төлбөрөө төлөөгүй талаар мэдээлэл гаргажээ.

Дуу, дүрс бичлэг хийх, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйлчилгээ эрхэлдэг Ори студиос ХХК-ийн эзэн Г.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн нөхөр юм.

Э.Лхагва-Очир: УИХ-ын гишүүн, ЦХИХХ-ны сайд Ч.Номингийн нөхөр Г.Бат-Эрдэнийн Ори студиос ХХК 2026 оны нэгдүгээр сард байгуулсан ажил гүйцэтгэлийн гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй, “Акро Монголиа” компанийн ажилтан, уран бүтээлчдийг хохироож байгаад тус компанийн зүгээс олон нийтэд мэдээлж, хуулийн дагуу арга хэмжээ авна гэжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *