“Цахимаар захиалга авч байгаа витамин эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсын бүртгэлд орсон байх ёстой”

Read Time:1 Minute, 3 Second

Цахимаар худалддаг витамин биологийн идэвхт бүтээгдэхүүн ямар шаардлага, хяналт тавигддаг талаар Гаалийн байгууллагаас мэдээлэв.

“Сүүлийн үед онлайн худалдаа их дэлгэрч байна. Цахимаар өөрт хэрэгцээтэй гэж үзсэн биологийн идэвхт бүтээгдэхүүн болон витаминуудыг захиалах боломжтой болсон байна.

Цахимаар витамин эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүний захиалга авч байгаа бол хуульд заасны дагуу Монгол Улсын бүртгэлд орсон байх ёстой. Бүртгэлийг зөвшөөрөл гэж ойлгож болохгүй. Зөвшөөрөл гэдэг нь олон шаардлагууд тавигддаг, хугацаатай олгогддог, зөвшөөрлийн дагуу төрийн хяналтын байгууллага хяналтаа тавьдаг ойлголт.

Бүртгэл гэдэг нь тухайн биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу сүлжээний бүтээгдэхүүн нь Монгол Улсын бүртгэлд орсон тохиолдолд гаалийн бүрдүүлэлт хийгээд илүү зөвшөөрөл шаардахгүйгээр улсын хилээр нэвтрүүлж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйн шинжилгээнүүд хийгдэнэ.

Гаалийн байгууллага дэргэдээ болон салбар лабораториудтай. Эм, эмийн зүйлс, биологийн идэвхт бүтээгдэхүүнд химийн бодисын нарийвчилсан шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Тухайлбал, хүнсний зориулалттай биологийн идэвхтэй бүтээгдэхүүн ХАБҮЛ буюу Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа лабораторийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай болдог. Эдгээр шинжилгээнд хамрагдаад аюулгүй байдлын, чанарын, тохирлын шаардлага хангадаж байгаа тохиолдолд улсын хилээр нэвтрүүлнэ.

Хувьдаа буюу хамаатан садандаа шинжилгээнд хамрагдаагүй, Монгол Улсад бүртгэгдээгүй биологийн идэвхт бүтээгдэхүүн хэрэглүүлээд түүнээс үүдэн хор аюул, эрүүл мэндийн гарз хохирол учирсан тохиолдолд төрийн хяналтын байгууллага түүнд хяналтаа тавьсан байх ёстой байдаг. Тиймээс бүртгэл, шинжилгээний шаардлага тавьдаг”  хэмээн ГЕГ-ын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамир тайлбарлалаа.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

120 thoughts on ““Цахимаар захиалга авч байгаа витамин эмийн чанартай биологийн идэвхт бүтээгдэхүүн нь Монгол Улсын бүртгэлд орсон байх ёстой”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *