
Сурагчийн үдийн хоолны мөнгийг 3000 төгрөг болгож нэмэгдүүлэх хүсэлт УИХ-аар хэлэлцэгдэнэ
Төрийн өмчийн сургуулиудын бага ангид суралцаж буй хүүхдүүдийн үдийн хоолны мөнгөнд төсвөөс жилд дунджаар 70 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг байна. Түүнчлэн улсын хэмжээнд энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангид 380 мянга гаруй хүүхэд суралцаж байна. 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн хоолонд дунджаар 1500 төгрөг зарцуулж байгаа юм.
Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны мэдээлснээр өнгөрсөн хичээлийн жилд сурагчдын үдийн хоолонд 72 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол ирэх оны улсын төсөвт 74.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх санал гаргажээ. Ингэхдээ нэг хүүхдийн үдийн хоолны зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 3000 төгрөг болгохоор тус яамнаас санал гаргасан байна. Улсын Их Хуралд дэмжигдвэл ирэх оноос эхлэн сурагчдад өгдөг хоолны мөнгө нэмэгдэж чанар бага ч атугай сайжрах юм.
Ирэх оны улсын төсвийн төслийг Сангийн яам УИХ-д өргөн барьснаар эхний хэлэлцүүлэг өчигдөр болсон бөгөөд төсвийн төслийг УИХ-ын чуулганаар нийт гурван удаа хэлэлцэнэ.
More Stories
Өмнөд Солонгосд тэнгисийн цэргийн онгоц осолдожээ
Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн онгоц осолдож, 4 алба хаагч амиа алдав Өчигдөр өдрийн 13:49 цагийн орчимд Похан хотын ойролцоох ууланд...
Шадар сайд С.Амарсайханы тушааоаар ЕБС-иудын гал тогоо, хоол үйлдвэрлэлийг шалгаж, судалгаа хийж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг өнөөдөр МУБИС-ийн Лицей сургууль, Нийслэлийн ЕБ-ын 47-р сургуулийн хоол...
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг тавдугаар сарын 17-ны 11:53 цагт цурманд оруулж, өнөөдөр /2025.05.19/ 07:15...
Брэнд гэж юу вэ? Оригнал хулхи брэндийн тухай товчхон…
Брэндийн тухай тодорхой хэдэн зүйлийг өгүүлэхэд брэнд гэдэг нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгууллага зэргийг бусдаас ялгаруулж, хэрэглэгчийн сэтгэлд тодорхой төсөөлөл,...
Өмнөд Солонгосд гадаад иргэдийн тусгаарлах төвд тамлуулсан гадаад иргэн засгийн газраас нөхөн олговор авахар болжээ
2021 онд Өмнөд Солонгос улсад хүчээр саатуулагдсан Мароккогийн иргэн Мурат нь гадаадын иргэдийн хорих төвд хүний эрх нь ноцтой зөрчигдөж, ...
Хүүхдийг цахим орчинд хамгаалах журам баталжээ
Хүүхэд цахим орчинд юу үзэж, хэнтэй харилцаж, ямар мэдээлэлд өртөж байгааг хянах нь зөвхөн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн...
Average Rating