Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн ав уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Элчин сайд Кобаяши Хироюкид Монголын ард түмнийг төлөөлж Засгийн газрын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, ноён Элчин сайдыг манай улсад ажиллах хугацаанд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг зэрэг бүх салбарт өргөжин хөгжиж шинэ шатанд гарсан. Хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажилласныг онцоллоо.
Ялангуяа, цар тахлын хүнд үеийг Япон Улс Монголын ард түмэнтэй хамт даван туулж, 25 тэрбум иений хөнгөлөлттэй, яаралтай тусламжийн зээл олгосон. НҮБ-ын Хүүхдийн сан /UNIСEF/-гаар дамжуулан шинэ төрлийн коронавируст халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд ойролцоогоор 2 сая 300 мянга орчим тун файзер /Pfizer/ вакцин нийлүүлэхэд дэмжлэг үзүүлсэнд Элчин сайдын хувиар чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг тэмдэглэлээ.

Элчин сайд Кобаяши Хироюки Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй ажил хэрэгчээр хамтран ажилласандаа баяртай байдгаа илэрхийлэв. 2021 оны долдугаар сард Токиогийн олимп, паралимпийн наадмын нээлт болон 2022 оны есдүгээр сард Ерөнхий сайд асан Абэ Шинзотой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцсон нь Монголын ард түмний элгэмсүү, найрсаг нөхөрлөлийн илэрхийлэл болсон гэдгийг тэмдэглэв.
Мөн “Монгол Улс миний хувьд эх орноос минь өөрцгүй, хүндтэй сайхан орон. Миний сэтгэл зүрхэнд чухал байр суурь эзэлдэг. Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргийг хүлээлгэсэн миний эх орон Япон Улсад, намайг халуун дотноор хүлээн авч, тал бүрийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монголын ард түмэнд талархал илэрхийлье. Монгол Улсын Засгийн газрын нөр их хүчин чармайлтын үр дүнд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж байгаа. Коронавируст халдварыг бид хамтдаа богино хугацаанд даван туулж чадсан. Япон, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн тэмдэглэлт ойг өнгөрсөн онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Цаашид ч хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт бат итгэлтэй байна” гэв.
2 thoughts on “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа”
Leave a Reply
More Stories
Эзэмшил газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмжийг сайжруулахыг уриалжээ
НИТХ-ын 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 тогтоолоор батлагдсан “Хот тохижилт цэвэрлэгээний талаар иргэн аж ахуйн нэгж байгууллагаас...
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 17-ны өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт,...
Улаанбаатарт хур тунадасгүй, өдөртөө +11 градус дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн өвөр говиор бороо, нойтон цас орж, тал, хээрийн нутгаар салхитай байна. 2026 оны...
Улаанбаатар сэрүүсч, өдөртөө +4-+6 градус дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна. 2026 оны 04-р сарын...
АНУ, Ираны боомтууд руу чиглэсэн далайн блокад ажиллагаа эхлүүлжээ
🔴 АНУ Персийн булангийн Ормузын хоолой дахь тэнгисийн блокад буюу Ирантай холбоотой далайн хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарлаж хүмүүс, бараа, хөлөг...
“Хүй долоон худаг” орчмоос Солонгос иргэний цогцос олджээ
Солонгос иргэний цогцос олджээ Төв аймгийн Аргалант сумын нутаг, Хүй долоон худаг орчмоос Өмнөд Солонгос улсын иргэн амиа алдсан байдалтай...

References:
Casino slot games http://forum.zidoo.tv/proxy.php?link=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
King casino https://allfight.ru/redirect.php?url=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de