
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ: Яллагдагч Н.Өнөрцэцэгийн тухайд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзав
Прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан тухай
Шүүхийн нэр: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Процессын тоймын дугаар, огноо: №22, 2023.12.01
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас “…Яллагдагч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах “Unurtsetseg Naran” гэх фейсбүүк хаяг, Зариг.мн гэсэн сайтуудаар дамжуулан хэргийн талаар мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулсан, мөн шууд утастай лайв бичлэг хийж, иргэдээс шууд сонсох ажиллагааг Зариг.мн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мөрдөх байгууллагад нөлөөлөх зорилгоор иргэд олон нийт болон бусад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг уриалан, турхирсан үйл ажиллагааг зохион байгуулж яллагдагчийн хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, мөрдөх байгууллагын мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулах нөхцөл байдал бий болгож байх тул тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх…” таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар санал ирүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр хянан хэлэлцэв.
Прокуророос ирүүлсэн яллагдагчаар хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал, оролцогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд зэрэгтэй танилцахад яллагдагч мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан буюу мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд явуулахад саад учруулах нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх гэсэн таслан сэргийлэх арга хэмжээг шүүхээс авах боломжгүй юм. Энэ нь яллагдагчаар татагдсан этгээдийн хуулиар хүлээсэн үүрэг юм.
Яллагдагч Н.Өнөрцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заалтад заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх”, мөн зүйлийн 1.5 заалтад заасан “оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх” ялагдагчийн хуулиар хүлээсэн үүргийг зөрчсөн байх бөгөөд үүргээ ахин зөрчих, мэргэжлийн үйл ажиллагаагаа ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх, тодорхой үйлдэлд уриалах, жагсаал цуглаан зохион байгуулах, хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах, доромжлох зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахуйц үйлдлийг хийх нь яллагдагчид хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй.
Иймд яллагдагч Н.Өнөрцэцэгт тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хэргийн талаар цахим орчинд хандах үйл ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Тойм бичсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэн
Your article helped me a lot, is there any more related content? Thanks!
can you get cheap clomid without rx can i purchase clomid prices clomiphene sleep apnea where to get cheap clomid can you get clomiphene prices how to buy clomid without dr prescription clomiphene for sale in mexico
The sagacity in this tune is exceptional.
This is the kind of content I get high on reading.
buy zithromax 500mg for sale – order tetracycline pills order flagyl
purchase rybelsus sale – where to buy rybelsus without a prescription periactin where to buy
domperidone without prescription – buy domperidone 10mg pill buy flexeril paypal
inderal cheap – inderal online buy methotrexate pills
amoxil order – order ipratropium 100 mcg for sale buy generic combivent 100mcg
azithromycin without prescription – buy tindamax 500mg sale purchase bystolic for sale
buy augmentin without prescription – atbioinfo buy generic ampicillin