Америкчууд ерөнхийлөгчийн өдрөө тэмдэглэж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн өдөр 02 сарын 19ны өдөр.

Америкчуудын тэмдэглэлт өдөр.
АНУ-ын Конгресс 1968 онд тус улсын үе үеийн Ерөнхийлөгч нарыг хүндэтгэн дурсахаар энэ өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон баталсан юм.
АНУ-ын анхны Ерөнхийлөгчөөр 1789 онд Жорж Вашингтон сонгогдсон. Одоогийн Ерөнхийлөгч Ж.Байден нь АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч юм.
АНУ-ын хамгийн анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон нь тус улсын тусгаар тогтнолын дайны удирдагч байсан бөгөөд 1787 онд АНУ-ын Үндсэн хуулийг боловсруулах ажлыг удирдан соёрхон баталуулсан ба түүнийг тус улсын анхны Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгож байжээ.
Абрахам Линкольн иргэний дайны үед америкийн мужуудыг задрах аюулаас ангижруулж, боолын системийг халсан гэдгээрээ дэлхийн түүхэнд бичигдсэн бөгөөд хойч үе нь түүнийг “Үндэсний баатар” хэмээн шүтдэг. Мөн II дайны улмаас 1933-1945 онд Ерөнхийлөгчөөр ажилласан Франклин Рузьвелт нь түүхэндээ хамгийн удаан хугацаанд ажилласан Ерөнхийлөгч юм. Түүнчлэн орчин цагийн алдартай Ерөнхийлөгч нараас анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Барак Обамаг нэрлэж болно.
АНУ-ын Үндсэн хуулинд заасан Ерөнхийлөгчийн байр суурь нь төрийн болон Засгийн газрын тэргүүн бөгөөд зэвсэгт хүчний ерөнхий командлагч юм. Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийг муж болгоноос шууд сонгогдсон сонгогчдын саналаар 4 жилийн хугацаагаар сонгоно. Ерөнхийлөгч нь АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн иргэн байх ёстой. Ерөнхийлөгчийн сүүлийн сонгууль 2020 оны 11 дүгээр 20-нд сард болж АНУ-ын 46 дугаар Ерөнхийлөгчөөр Ардчилсан Намаас нэр дэвшсэн Ж.Байден ялж, 2021 оны 1 дүгээр сарын 20-нд тангарагаа өргөн үүрэгт ажилдаа орсон юм.
Хүчирхэг улсын ерөнхийлөгч нь үндэсний бахархал байдаг ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *